Бидний тухай

Захирлын мэндчилгээ

        1997 онд доктор Ч.Батдэлгэр, түүний гэргий, багш Дарьсүрэн, профессор Ш. Шагдар нарын санаачлагаар Дархан дээд сургууль байгуулагдаж, Дархан хотын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд 6-7 багштай, 100 хүрэхгүй оюутантай анхныхаа хичээлийн жилийн нээлтийг хийж байсан бол түүнээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч сургууль маань танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Өнгөрсөн хугацаанд багш, оюутны тоо бараг 10 дахин нэмэгдэж, сургуулийн өмнөх ба бага ангийн боловсрол, гадаад хэл, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, нийгмийн ажил, программ хангамж, аялал жуулчлалын мэргэжлээр баклавр, магистрийн түвшний сургалт явуулж олон мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна.

      Дархан-Уул аймгийн төр захиргаа, олон нийтийн байгууллагууд Дархан дээд сургуулийн үйл ажиллагааг зохих ёсоор үнэлж "Шилдэг менежменттэй сургууль”, "Шилдэг сургууль", "Оюутанд ээлтэй сургууль" зэрэг өргөмжлөлөөр удаа дараа урамшуулан шагнаж сургуулийн маань багш, ажилчид, оюутан, сурагчид, нийт хамт олны хөдөлмөр бүтээлийг  сайшаан дэмжиж байдагт гүнээ талархаж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн захирал, Доктор (Ph.D.), профессор Чунагийн Батдэлгэр

Гүйцэтгэх захиралын мэндчилгээ

       Дархан хотынхоо нэрээр овоглосон тус сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин бэхжиж буй хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг юм. Бид мэдлэг ба инновацид суурилсан чанартай сургалтыг эрхэм болгож, суралчцагчдад шинжлэх ухааны өргөн мэдлэг эзэмшүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэр, уул уурхай, боловсролын үйлчилгээ, бизнесийн хүрээнд ажиллах чадвар дадал эзэмшүүлж өөрийгөө хөгжүүлэх чадамжтай, харилцааны өндөр соёлтой, иргэн болон төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

      Өнөөдөр Дархан Дээд Сургууль хичээлийн тохилог 3 байр, оюутны дотуур байр, аялал жуулчлалын “Дархан тур" жуулчны бааз, спорт заал, компьютерийн 5 лаборатори, интернет төв, 80 гаруй профессор багш, ажилтан, ажиллагсадтай, 700 гаруй оюутан сурагчидтайгаар бакалаврын болон магистрын САЛТЫГ явуулж байна. Сургуулийн багш нар бүгд Боловсролын магистр зэрэгтэйгээс гадна нийт багш нарын 20-иод хувь докторын зэрэгтэй профессорууд ажилладаг.

        Тус сургууль нь 3 дахь удаагаа Магадлан Итгэмжлэгдэн, Аттестатчилалд хамрагдаж “Оюутанд ээлтэй сургууль”, “Тэргүүний сургууль”, аймгийн болон Монголын их дээд сургуулиудын консорциумын “Шилдэг сургууль" -иар олон удаа шалгарч өргөмжлөл, дипломоор шагнагдсан.

       Бидний сурган хүмүүжүүлсэн олон мянган төгсөгч шавь нар маань Дэлхийн улс оронд төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрт, Олон Улсын Байгууллагууд, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, соёл, уул уурхай, бизнес, эдийн засгийн салбаруудад үр бүтээлтэй ажиллаж сургуулийнхаа нэрийг мандуулж явдагт чин сэтгэлээсээ талархаж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Хүндэтгэсэн доктор, дэд профессор Б.Ялалт

Танилцуулга

Дархан Дээд Сургууль нь /цаашид ДаДэС/ Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн169 тоот тушаалаар байгуулагдсан.

Дархан Дээд Сургууль нь бакалаврын 11, магистрын 2 хөтөлбөрөөр сургалтаа эрхлэн явуулж байна. Тус сургууль өнгөрсөн 27 жилийн хугацаанд 4000 гаруй бакалавр, 474 магистрын зэрэгтэй мэргэжилтэнг төгсгөн гаргасан нь Монгол орны өнцөг булан бүрт төдийгүй гадаадын зарим улс оронд амжилттай ажиллаж байна.

 

Бид мэдлэг ба инновацид сууриласан чанартай сургалтыг эрхэм болгож төгсөгчдөд ур чадвар , зөөлөн хандлага , төлөвшлийг олгож ,Шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, ажиллах чадвартай ,харилцааны өндөр боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн   сургалтыг зохион байгуулдаг. Дархан-Уул аймгийн ИДМСКонсорциумын  "Шилдэг менежментэй  сургуулиар удаа дараа шалгарч байсан. Тус сургууль нь байгууллагын  түвшинд 3 удаа магадлан итгэмжлэгдсэн. 2021-2022 оны хичээлийн жилд Багш бага ангийн боловсрол /011301/, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /011201/ хөтөлбөрүүдийн өөрийн үнэлгээний тайлан бичиж зөвлөмжүүдийг хүлээн авч  шинжээч ажиллуулан  Багш бага ангийн боловсрол, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөруудийг амжилттай хамгаалж  5  жилийн хугацаатай   баталгаажуулсан. 2024-2025 оны хичээлийн жилд Багш, хөгжмийн боловсрол, багш, гадаад хэлний боловсрол, нийгмийн боловсрол, боловсрол судлалын магистр хөтөлбөрүүдийг амжилттай магадлан итгэмжлүүлээд байна.

 

Стратегийн тэргүүлэх чиглэлүүд:

Сургалтын ажлын чанар, хүртээмжийг сайжруулах

Судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх

Сургууль, олон нийтэд чиглэсэн үйлчилгээг дэмжиж, хүртээмжийг нэмэгдүүлэх

Засаглал, санхүү, сургалтын орчин, мэдээллийн технологийн хөгжил


Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөрүүд

1

011435

Багш, гадаад хэлний боловсрол 

2

011301

Багш, бага боловсрол

3

011201

Багш, сургуулийн өмнөх боловсрол

4

011424

Багш, хөгжмийн боловсрол /хөгжмийн багш/

5

092301

Нийгмийн ажил

6

041101

Нягтлан бодох бүртгэл

7

011401

Багш, математикийн боловсрол

8

023101

Гадаад хэлний орчуулга

9

101501

Аялал жуулчлал

10

041302

Менежмент

11

031301

Сэтгэл судлал

12

011101

Боловсрол судлалын магистр

13

041301

Бизнесийн удирдлагын магистр


Оюунлаг, авьяаслаг цогц чадамжийг бид бүтээнэ
Оюунлаг, авьяаслаг цогц чадамжийг бид бүтээнэ
Оюунлаг, авьяаслаг цогц чадамжийг бид бүтээнэ

Оюунлаг, авьяаслаг
цогц чадамжийг бид бүтээнэ

Түүхэн замнал

 

 
1997

Дархан Дээд Сургууль нь /цаашид ДаДэС/ Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн169 тоот тушаалаар байгуулагдсан. ДаДэС-ийг үүсгэн байгуулахад ШУА-ын Газар зүйн хүрээлэнгийн захирал академич, Чингис хааны одонт доктор, Sc.D.профессор Д.Доржготов, Монгол Улсын ардын багш, доктор, Sc.D. профессор Ш.Шагдар, доктор Г.Ээнжин, шинжлэх ухааны доктор, Sc.D.профессор Т.Намжил нар онцгой анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж, үнэт зөвлөгөө өгч сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан. 20 гаруй мянган номтой, 40 хүний суудалтай номын 288 м2талбайтай спорт заал 80 ортой оюутны дотуур байр, 45 суудалтай цайны болон, оюутны халуун усны газар, мужаан цех , Сургууль интернетэд холбогдон компьютер мэдээллийн төв байгуулагдаж, дэлхий дахины түвшинд мэдээлэл хүлээн авах, солилцох орчин цагийн хэрэглээг бүрдүүлсэн болно.

2002

2002 онд анх удаагаа магадлан итгэмжлэгдэж, Дархан коллеж нь БСШУЯ-ны сайдын 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 172 тоот тушаалын хавсралтаар тогтоосон нэр индексийн дагуу 7 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байсан бол БСШУЯ-ны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар Дархан Дээд Сургууль болж БСШУЯ-наас Дээд боловсролын хуулийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах 960102 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авснаар бакалаврын 11 болон магистрын 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

2008

2008 онд ДБМИҮЗ-өөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, багшлах хүний нөөцийн тоо нэмэгдэж, чадавх сайжирснаар бакалаврын 9 мэргэжлээр, магистрын 2 мэргэжлээр сургалт эрхлэх болов.

2016-2017

2016-2017 оны хичээлийн жилээс удирдлагын мэдээллийн систем /ULMS/-ийг сургалтанд бүрэн нэвтрүүлсэн.

2025

  ДаДэС нь бакалаврын 11, магистрын 2 хөтөлбөрөөр сургалтаа эрхлэн явуулж байна. Тус сургууль өнгөрсөн 27 жилийн хугацаанд 4000 гаруй бакалавр, 474 магистрын зэрэгтэй мэргэжилтэнг төгсгөн гаргасан нь Монгол орны өнцөг булан бүрт төдийгүй гадаадын зарим улс оронд амжилттай ажиллаж байна.

Тэнхимүүд

Дээш