“Боловсролын судалгаа, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал 2025/02/08 өдөр Дархан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд Дархан Дээд сургууль,ӨМӨЗО-ны Хондер коллеж, ОХУ-ын Буриадын их сургууль болон бусад их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын эрдэмтэн багш нар оролцож санал бодлоо хуваалцлаа. Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын албан ёсны хэл нь Монгол, Хятад, Англи, Орос хэлээр илтгэл болон хэлэлцүүлэг нь явагдсан бөгөөд 20 орчим эрдэмтэн, багш нар илтгэл тависан бөгөөд илтгэлийн ерөнхий сэдэв нь доорх байдлаар өрнөлөө
Зохион байгуулагч: Дархан Дээд сургууль, ӨМӨЗО-ны Хондер коллеж, ОХУ-ын Буриадын их сургууль