Мэдээ

ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

“Боловсролын судалгаа, инноваци” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын удирдамж

Зорилго: Ирээдүйн боловсролыг төлөвлөх, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт, багшлахуй, шинэ үеийн  суралцагч болон суралцахуйд тулгамдаж буй асуудал, ололт, амжилтаа хуваалцах, боловсролыг амжилттай хувирган өөрчлөхөд чиглэсэн бодлогын төлөвлөлт хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.

 

Оролцогсод: СӨБ, ЕБС, ИДМС-ийн багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторантууд

Хурлын хугацаа: Дархан Дээд сургуулийн хурлын танхимд 2025 оны 02 сарын 8-ны өдрийн 9:00 цагт эхэлнэ.

Илтгэлийн үндсэн чиглэл:

  • Багшлахуй ба суралцахуйн дижитал технологи
  • Суралцагч төвтэй сургалтын технологи
  • Боловсролын чанарын үнэлгээний систем
  • Сургалтын процесст туршиж буй шинэ технологи, туршлага, үр дүн, хүндрэлтэй асуудал
  • Багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл
  • Конструктив сургалтын технологи

Зохион байгуулагч: Дархан Дээд сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хондер коллеж

Хурлын албан ёсны хэл: Монгол, Хятад, Англи, Орос

darkhanuniversity



Дээш