"ДАРХАНЫ ТҮҮХ, СОЁЛ: ЭРТ, ЭДҮГЭЭ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
МУ-д Орчин цагийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж Дархан-Уул аймгийн эрт, эдүгээгийн түүх, соёлын судалгаанд оюутан судлаачдын анхаарлыг хандуулах, үндсэн сэдвүүдтэй холбогдох шинэ сонирхолтой эх сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах, Дархан нутгийн судалгааг хөгжүүлэх, олны хүртээл болгох, цаашлаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чиг хандлага, нөхцөл байдлыг тодруулах зорилготой Эрдэм Шинжилгээний Хурал боллоо.
Тус Эрдэм Шинжилгээний Хурлын шүүгчээр Дархан-Уул аймгийн Музейн захирал, дэд профессор Д.Жамбалдорж, УБ хотын ШУТИС-ийн БУХС-ийн багш доктор (Ph.D.) Х.Мөнхбаяр , МУИС-ийг төгсөгч, Од цогцолбор сургуулийн Түүх, Нийгмийн Ухааны багш Д.Амартүвшин, чиглүүлэгчээр Музейн ЭША Б.Уранцэцэг нар ажиллав.
Тус ЭШ хуралд Дархан-Уул аймгийн Их, Дээд, Мэргэжлийн Сургуулиудын оюутнууд олон сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулан доорхи байдлаар байр эзлэв.
Үүнд: 1 дүгээр байранд Дархан Дээд Сургуулийн Бага ангийн багшийн II курсын оюутан А.Тилейгуль,
Шүүгчийн нэрэмжит шагналаар Дархан ДС-ийн бага ангийн багшийн оюутан Д.Дариймаа нар тус тус эзлэв.
Оролцсон оюутан болон оюутнуудаа амжилттай бэлтгэн удирдаж оролцсон Доктор (Ph.D.), дэд профессор Л.Нарантуяа багшдаа талархал илэрхийлье.