Дархан дээд сургуулийн сургалтын алба нь элсэлт, сургалт, оюутны шилжилт хөдөлгөөн, төгсөлт зэрэг Дээд боловсролын зэрэг олгох ажлыг Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Дархан дээд сургуулийн дүрэм, журам холбогдох баримт бичгийг мөрдлөг болгон бүх түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, сургалтын үйл ажиллагаатай холбоотой статистик тоо мэдээ, мэдээлэл гаргах, оролцогч талуудыг мэдээ, мэдээллээр шуурхай хангах, бусад алба нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Сургалтын албаны бүрэлдэхүүн:
Сургалтын албаны дарга Дэд проф. Э.Лхагвасүрэн
Сургалтын албаны ахлах мэргэжилтэн Боржигонцэцэг
Магистрын сургалт хариуцсан мэргэжилтэн магистр Б. Сарангэрэл
Бакалаврын сургалт хариуцсан мэргэжилтэн магистр П. Наранчимэг