Дархан Дээд Сургуулийн Оюутны зөвлөл нь анх 1997 оны 9 сарын 19-нд 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
ДаДэС-ийн удирдлагын зүгээс Оюутны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, бие даасан үйл ажиллагаа нь санхүүгийн болон орчин нөхцөлийн туслалцаа үзүүлж ирсэн. Үүнээс гадна оюутны бие даасан байгууллагын хэмжээнд эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллах, харилцан үүрэг хүлээлцэж оюутны
төлөвшил, хүмүүжилтэй холбоотой сургуулийн графикт ажлуудыг хариуцуулан гүйцэтгүүлж, итгэл хүлээлгэж ирсэн нь оюутны өөрөө удирдах байгууллагын идэвх, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж, бие даах чадавхыг бэхжүүлэх зэргээр сургуулийн эрхэм зорилготой уялдуулан үйл ажиллагааг нь тогтмол дэмжиж ирсэн.
Оюутны зөвлөлийн эрхэм зорилго:
Оюутны зөвлөл нь оюутнуудынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалах, сургуулийн эрхэм зорилготой нийцүүлэх үүднээс оюутны мэргэжил болон сонирхолыг нь үндэслэн үйл ажиллагаа явуулах, мэдээлэл санал бодлоо чөлөөтэй солилцох "Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлэх, түүнд заасан эрх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, бусад оюутны байгууллага болон холбогдох хүмүүстэй хамтран ажиллах зорилгыг эрхэм болгоход оршино.
Оюутны зөвлөлийн өрөө нь сургуулийн А байрны 302 А тоот өрөөнд байрлах бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд жил бүрийн зохион байгуулагдах ажлуудаа хэлэлцэн төлөвлөж, сургуулийн захиргаагаар батлуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Оюутны зөвлөлийн өрөө нь зөвлөлийн гишүүдийнажиллах бололцоог бүрэн хангаад зогсохгүй нийт оюутнуудад суруулийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг.
ДаДэС-ийн Оюутны спорт,урлаг соёл, хүмүүжлийнарга хэмжээнд зарцуулах зардлын төсвийг жил бүр ДаДэС-ийн Захирлын зөвлөл Оюутны зөвлөлтэй харилцан зөвшилцөж, өмнөх жилийн ажлын үр дүн болон ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн батлан зарцуулдаг.