Оюутны хөгжлийн хөтөлбөр
Мэргэжлийн болон бусад хичээл зааж буй багш нар Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг тухайн улиралд заах хичээлийн хөтөлбөрийн агуулгатай уялдуулан агуулгын шинэчлэлийг хийж сургалтыг зохион байгуулна
- Ангийн болон дипломын ажлыг мэрэгжлийн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэх, зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
- Бие даасан судалгааны ажлыг өөрийн суралцаж буй салбарын үйл ажиллагаатай уялдуулан гүйцэтгэж, практикт хэрэгжих боломжыг хангасан байх.
- Байгууллагын дагалдах, гүйцэтгэх, удирдах албан тушаалд эзэмшсэн мэргэжлийн дагуу өндөр ур чадвартай, төлөвшсөн, чадварлаг боловсон хүчин болоход бэлэн болгох
- Оюутан удирдах, манлайлах, харилцах мэдлэг чадварыг сургалт, дадлага, хамт олны хүрээнд олж авах
- Олон нийтийг хамарсан нийгэм, хүмүүнлэгийн ажлыг санаачлан зохион байгуулж удирдахад суралцах
- Нийгэм, хамт олны хүрээнд бусдад үнэлэгдсэн мэргэжлийн хүмүүсийн дадлага тушлагад суралцах
Зорилго
- Мэргэжлийн анхан шатны ажлыг гүйцэтгэх чадвартай болох
- Дагалдах албан тушаалд ажиллахад бэлэн болох
- Гүйцэтгэх албан тушаалд ажиллахад бэлэн болох
- Удирдах албан тушаалд ажиллахад бэлэн болох
Клубүүд
- Нягтлан бодох бүртгэлийн "СИОН” клуб
- Англи хэлний "Spoken” клуб
- Нийгмийн ажилтны "Манлайлал” клуб
- Бага боловсролын багшийн "Судлаач оюутан” клуб
- Сургуулийн өмнөх боловсролын "Урлаач оюутан” клуб