Эрдмийн зөвлөл

ДаДэС-ийн дүрмийн 4.2.10-д заасны дагуу ДаДэС-ийн Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ Үүнд:

  • ДаДэС -ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж санал дүгнэлтээ захиргаа, удирдах зөвлөлд хүргүүлэх

  • ДаДэС -ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн саналаа захиргаагаар уламжлан удирдах зөвлөлд хүргүүлэх

  • ДаДэС -ийн сургалт, судалгааны бодлого, үйл ажиллагаатай холбоотой журмуудыг хэлэлцэж, өөрчлөлт оруулах саналаа захиргаанд хүргүүлж, шийдвэрлүүлэх

  • ДаДэС -ийн хичээлийн жилийн тайланг хэлэлцэх

  • ДаДэС -ийн эрдмийн цол, хүндэтгэл олгох

  • ДаДэС -ийн захирлын үйл ажиллагааны талаар саналаа удирдах зөвлөлд оруулах

  • Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх, дүгнэлт гаргах

  • Сургалтын хөтөлбөрийн бодлого, зөвлөмж боловсруулах, бүх шатны сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, үнэлэх үүрэг бүхий Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, дүгнэлт гаргах

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИ.

Багш эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол хийж, судалгааны үр дүн нь хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр нөлөөтэй байна. 

ДаДэС нь тайлангийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа улс орны нийгмийн хэрэгцээ, шаардлага, бүс, аймаг, орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэхэд чиглүүлэх зорилт дэвшүүлэн  ажиллаж ирсэн. 

Боловсролын сайдын А/147 , Дархан  Дээд  Сургуулийн 2018  онд батлагдсан /Үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам / бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрдэм шинжилгээ, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын удирдлага дор эрдэм шинжилгээ, инновацийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж ажилласан. хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах, хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар Дээд  сургуулийн захирлын зөвлөл 8 удаа, Эрдмийн зөвлөл 4 удаа, удаа тус тус хуралдаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Тэнхимийн багш нар зааж байгаа хичээлийн файлуудаа цахим хэлбэрт шилжүүлэх, хичээлдээ гадаад, дотоодын интернетийн сайтуудаас хэрэгцээт шинэ соргог мэдээлэл, мэдлэг олж ашиглах зэрэг шинжлэх ухаан техник, технологийн хөгжлийн орчин үеийн ололт амжилтуудыг өргөнөөр ашиглан , өөрийн орны нөхцөлд тохируулан баяжуулж сайжруулан хэрэглэж  байна.

Тус сургууль 3 жилийн өмнөөс Судалгааны тэргүүлэх чиглэлээр Эрдмийн Зөвлөлийн хурлаараа хэлэлцэж баталсан бөгөөд судалгааны ажлын тэргүүлэх чиглэлээр  бакалавр, магистрын сургалт явуулж  байна.. /Эрдмийн зөвлөлийн 2015 оны 02-р сарын 5-ны 03 тоот тогтоол/

Манай орны их, дээд сургуулиудын нэгэн адил тус сургууль нь суурь болон хавсарга судалгаа явуулах эрдэм шинжилгээний тусгайлсан орон тооны салбар нэгжийг хөгжүүлэх бодлого барьж  сургалт судалгааны ажлыг тэргүүлэх чиглэл гэж үзэж ажил зохион байгуулдаг.


Эрдэм шинжилгээ инновацийн удирдлага

Судалгааны стратегийн зорилтот үр дүн , хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж боломжит нөөц ,гүйцэтгэлийг хянан үзэж сайжруулдаг байна гэж заасны дагуу 

 Сургах ,сурах үйл ажиллагааг  арга зүй,  технологиор дэмжих, мэдээллийн технологийг сургалтад нэвтрүүлэх талаар өнөө хүртэл явуулж байгаа бодлого нь технологийг сурах үйл ажиллагааг дэмжих инновацийн чиглэл болж  боловсролын чанар үр өгөөжийг бүтээлчээр  ашиглах бодлого хэрэгжүүлэхээр Стратеги  төлвлөгөөнд  тусган  хэрэгжүүлж байна. 

Судалгааны ажлын ач холбогдол, шинэлэг байдал нь боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, боловсролын янз бүрийн хэлбэр бүхий шинэлэг сургуулиуд бий болсонтой холбоотой бөгөөд энэ нь  суралцагсдын  хичээлийн ачаалалд дасан зохицох асуудлыг улам хурцатгаж байна. Үүнтэй холбогдуулан эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, оюутнуудын сайн сайхны төлөө санаа тавих, эрүүл мэнддээ анхаарал тавих, боловсролын орон зай, аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал урьд өмнө байгаагүй их хамааралтай байна.

darkhanuniversitydarkhanuniversity

1-дүээр хүснэгт    

Багш эрдэмтдийн  бүтээлийн жагсаалт болон хамгаалуулсан, шүүмж бичсэн Магисрант , оюутны үзүүлэлт 

Ном

171

               

Гарын авлага 

 

120

             

Илтгэл 

   

240

           

Өгүүлэл

     

174

         

Удирдсан магистр 

       

284

       

Шүүмжлэсэн

       

104

       

Хянан тохиолдуулсан 

         

49

     

Оюутан удирдсан 

           

122

   

Оюутны шүүмж 

           

26

   

Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн 

             

43

 

WoS Scopus бүртгэлтэй өгүүлэл

               

Новосибирск  Улан Уде 

Нийт

171

120

240

174

392

49

148

43

3

Дээш