ДаДэСургууль, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээ хөгжүүлэх, судалгаанд суурилсан мэдээлэл, зөвлөгөөгөөр нийгэм, олон нийтэд үйлчлэх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс анх 2018 онд Багшийн хөгжлийн төв /БХТ/ байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ төв нь “Монгол Улсын нэр хүндтэй Докторууд судлаач багш , мэргэжилтнүүдийн Багш –Оюутны Эрдэм Шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн “ Эрдэм Шинжилгээний бүтээл ” болгон “сургалт, судалгааг чанарын өндөр түвшинд зохион байгуулах, өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх , бүс нутаг, хөгжлийн бодлогын тулгамдсан асуудлаар судлаачдын багийн бүрдүүлэх, мэргэшүүлэн бэлдэх, төгсөгчдөө тасралтгүй хөгжүүлэх” зэрэг чиг үүргийг хүлээсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд БХТ-ийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд бүхэлдээ чиглэж, дараахь үндсэн 2 арга замаар хөгжүүлж байна. .
Үүнд: нэгд, орчин үеийн тулгамдсан асуудлуудаар судалгаа, мэдээ, мэдээллийг тодорхой хүрээ, оюутан сураалцагсдад хүргэж байдаг тогтмол хэвлэл - “Эрдэм Шинжилгээний бүтээл ” сэтгүүл эрхлэн гаргаж байна.
1997 оноос эдүгээг хүртэл 10 дугаар гараад буй бөгөөд үүнд 40 гаруй эрдэмтэн, судлаачдын 120 гаруй өгүүлэл нийтлэгдсэн нь сургалт, судалгааны нэгэн чухал нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна.
Хоёрт, Судалгааны төслүүд хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Судлаач багш эрдэмтдийн үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах, тэдний чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Төрөл бүрийн клуб-үүд ” байгуулагдан ажиллаж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 12-р сарын 06 –ний өдрийн 223-р зарлигаар Монгол улсын гавъяат багш цол хүртсэн Монгол Улсын гавъяат багш анхны зочин Мөнхөө овогтой Очирбатыг урьж улсад ажиллах хугацаандаа хүүхэд , оюутан залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд өөрийн өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвараа шударгаар зориулж ирсэн тухай түүхэн замналаас нь багш оюутнуудад яриа хийлгүүлсэн сонирхолтой байлаа. Төгсөгчдийн холбоотой хамтран салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд мэдлэг, ур чадвар, хандлагаараа манлайлагч, сургуулийнхаа бахархал болсон шилдэг төгсөгчийг жилд нэг удаа алдаршуулах “Төгсөгчийн индэр” арга хэмжээг зохион байгуулж, оюутан залууст урилгаар лекц уншуулж үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна.