Дархан хотынхоо нэрээрээ овоглосон Дархан дээд сургууль 24 дэх удаагийн эрдмийн баярыг тэмдэглэж оюутан насны дурсамжит хуудсыг хааж, амьдралын дараагийн хуудсийг нээж байна. Энэ бол баяр баясал, бахархал сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн мөч билээ.
2024-2025 оны хичээлийн жилд хаврын улирлын төгсөлтөөр бакалаврын оюутан 122, магистрын 48 магиструуд төгсөж байна.
Дархан дээд сургууль байгууллагын түвшинд 3 удаа магадлан итгэмжлэгдэж 6 хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна. Багш, бага боловсрол, багш, сургуулийн өмнөх боловсрол, багш, гадаад хэлний боловсрол, багш, хөгжмийн боловсрол, нийгмийн ажил, боловсрол судлалын магистр хөтөлбөрүүдээ үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна. 2025-2026 хичээлийн жилд багш, математикийн боловсрол, сэтгэл судлал,нягтлан бодох хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлхээр бэлтгэж байна. Өдгөө тус сургууль 830 оюутантай 45 багштай төвийн бүсийн тэргүүлэх дээд боловсролын сургалтын байгууллагын нэг юм.
Төгсөгч тө бүхэндээ хандаж хандахад зориг, зүтгэл, тэвчээр гурвыг хослуулж чадвал та бүхэн ямар ч өндөрлөг хүрч чадна.
Эрдэм номын цагаан буян хурах болтугай