Дархан Дээд сургуулийн "Сэтгэл судлал"-ын ангийн оюутнууд “Эерэг” сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгуулж нэгэн өдрийг “аз жаргал” дүүрэн сайхан өнгөрүүллээ.
Юуны өмнө оюутан тус бүр цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулан өөрийн хариуцсан ажилд чин сэтгэлээсээ хандсанд багшийн хувьд та нараараа бахархаж, талархаж байна.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж, өнгө нэмж идэвхтэй оролцсон оюутан суралцагчид, багш ажилчид, хүүхэд багачууд бүгдэд нь баярлалаа.
Түүнчлэн манай мэргэжлийн ангийн оюутнуудад оюуны арвин мэдлэг, туршлагаасаа хуваалцаж цаашид хүрэх зүг чигийг зааж, сэдэлжүүлж өгсөн илтгэгч 21-р цэцэрлэгийн сэтгэл зүйч Д.Дуламрагчаа, Оюуны ирээдүй Цогцолбор сургуулийн багш Энхбаяр Э. нартаа талархал илэрхийлье.
Teach for Mongolia үзэл санаа өргөн түгэж хүн бүр “Эх орныхоо төлөө” хийж буй зүйлээ утга учиртайгаар чин сэтгэлээсээ хийдэг нь болно гэж итгэж байна.
Эцэст нь манай мэргэжлийн ангийн оюутнуудын “Сэтгэл зүйн аялал” клубын өчигдөр нээлтээ хийсэн. Сонирхсон оюутнууд нэгдээрэй.