Мэдээ

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

БАГШ НАРЫН ЭШХ-ЫН МЭДЭЭЛЭЛ

Дархан дээд сургуулийн “БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ИННОВАЦ” сэдэвт багш нарын ЭШОПБХ амжилттай боллоо. Хурлыг Дархан дээд сургуулийг үүсгэн байгуулагч, доктор (Ph.D) дэд профессор Ч.Батдэлгэр нээж МУСГЗ Дархан –Уул аймгийн Засаг даргын Боловсрол, соёл шинжлэх ухааны бодлогын зөвлөх Р.Батжаргал “Боловсролын инженерчлэл ба багшийн хөгжил” сэдэвт сонирхолтой зочин илтгэлийг танилцуулав. Хуралд байр 15 багш илтгэлээ хэлэлцүүлснээс:

Тэргүүн байр 1:

“Нийгмийн ажлын хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр магистр багш Н.Мөнхчулуун

Дэд байр 1:

Албан байгууллагын хаяг, зар сурталчилгааг хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс судлах нь (Дархан-Уул аймгийн жишээгээр) сэдвээр магистрант багш Т.Марал

Гуравдугаар байр 2:

1. Монгол хэл (анхан шат) сурахад тулгамдаж буй бэрхшээлийг судлах нь (Хятад оюутнуудын жишээн дээр) сэдвээр магистр багш Б.Өлзийтэгш

2. “Теле ба танхимын хичээлийн интеграци” сэдвээр магистр багш Л.Одгэрэл нар тус тус эзэллээ.

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Зохион байгуулах комисс

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш