Мэдээ

XVII жарны Хөхөгчин хэмээх модон могой жилийн сар шинийн золголт
Эрхэм хүндэт Дархан Дээд Сургуулийн хамт олон та бүхэндээ XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг хүргэе! Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та бүхний хичээл зүтгэл, хамтын хүчээр бид олон сорилтыг даван туулж, амжилтын шинэ өндөрлөгт хүрсэн билээ. Энэ бүхний ард үнэнч сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө манлайлагч болсон та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Найман зууны түүхийг нар зөв хурайлсан
Намхан хүлгээ унаж дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Луу жилээ үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Могой жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг бэлэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш