Дархан Дээд Сургууль дээр Эрхүү мужийн Боловсролын яамны дэд сайд Николашкина Т.В. Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын байнгын хорооны дарга Кудрявцева Г.Ф., БАТехникумын захирал Михайлов Б.А., сургалтын ХАБ, сургуулийн аюулгүй байдлын шинжээч, сургагч багш Бачманюк А.Д., Дэлхийн ур чадварын модон эдлэлийн боловсруулалт, нөхөн сэргэх чадамжийн эксперт багш Яровой Б.П., Мэдээлэл Технологийн багш- шинжээч Пушнин К.А. , Орхон Политехник Коллежийн захирал Ч.Цэвэгмэд нар зочилж, сургалтын орчинтой танилцаж, сургууль хоорондын болон 3 улсын боловсролын хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо. Энэ үеэр Дархан Дээд Сургууль, Хойд бүсийн Мэргэжлийн Боловсролын тулгуур сургууль болох Орхон Политехникийн Коллежтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний дагуу анхны 9 магистр Дархан Дээд Сургуулийг зорьж анхны жим татаж улмаар Булган, Хөвсгөлийн МБ-ын салбарын багш нь зорин ирэх үүд хаалга нээгдлээ. Зочдыг Орхон, Булган аймгийн удирдлага, БШУ-ны газрын бүрэлдэхүүн хүлээн авч хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Дархан Дээд Сургууль цаашид Эрхүү мужийн мэргэжлийн боловсролын байгууллагуудтай багш, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөрүүдээр хамтарч ажиллахаар тогтов.