Мэдээ

Буриадын Их сургууль болон Дархан Дээд сургуулийн хамтын ажиллагааны гэрээ
ОХУ-ын Буриадын Их сургууль болон Монгол Улсын Дархан Дээд сургуулийн хамтын ажиллагааны гэрээ хийгдлээ

 Энэхүү гэрээний гол агуулга сэдэв нь Их сургууль болон Дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний хөгжил, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, шинжлэх ухааны дэвшилтэт болон боловсролын шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг болно. 
Сургуулийн хамтын ажиллагааны гол зорилго нь дараахь асуудлаар урт хугацааны Хамтын ажиллагааны хэлхээ холбоо тогтоох явдал юм. Үүнд:
1. Шинжлэх ухаан, техник, инновацийн ололтыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
2. Дээд боловсролын тогтолцоонд өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх шинэ цогц чиглэлийг хамтран хөгжүүлэх
3. Дээд боловсролын интеграцчлалын хэлбэрийг боловсруулах, хэрэгжүүлэх
4. Талуудын тогтвортой хамтын ажиллагааны түншлэлийг бий болгох зэрэг юм.
 

 

 

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш